Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын санаачилсан “Хандлагаа өөрчилье“ багц ажлын хүрээнд хэрэгжиж буй “Ногоон паспорт“, “Хоггүй хот“, “Цэвэрхэн наадацгаая“, “Цэвэрхэн шинэлцгээе“, “Хоггүй цэвэр – Монгол“ гэх аянуудын зорилго нь насанд хүрэгчдийн буруу дадлыг өөрчлөхийн тулд өрх бүрийг өсвөрийн байгаль хамгаалагчтай болгох замаар нийтийн хандлагыг өөрчилж, байгаль экологид эерэг нөлөөлөл авчрах явдал юм.