Хог түүх марафон уралдаан
Нийтэлсэн: 2018-09-11

Хоггүй, цэвэр цэмцгэр, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх, байгаль хамгаалах үйлсэд хүүхэд багачуудыг татан оролцуулах зорилгоор нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын эко клубийн сурагчдын дунд сошиал блоггер Гремикстэй хамтран “Хог түүх марафон” уралдааныг 2018 оны есдүгээр сард зохион байгууллаа. Уралдаанд ирсэн бүтээлүүдийг хэр олон гишүүн оролцсон байдал, 1.5 км газарт цэвэрлэгээ хийсэн байдал, хүүхэд хоорондын зай 2.5 км байгаа эсэх, хог хаяхгүй байхыг бусдад уриалсан байдал зэрэг дөрвөн шалгуур үзүүлэлтээр 0-10 оноогоор дүгнэж, эхний гурван байрыг эзлүүлсэн юм.

Шалгаруулалтад Баянгол дүүргийн “Оюуны нахиа” бүрэн дунд сургуулийн “Ногоон нахиа”
эко клуб нэгдүгээр байр, Налайх дүүргийн 119 дүгээр сургуулийн “Залуу экологичид” эко клуб хоёрдугаар байр, Хан-Уул дүүргийн 14 дүгээр сургуулийн “Өсвөрийн нахиа” эко клуб гуравдугаар байр эзэллээ.