ТӨРЖ ӨССӨН УВС НУТАГ

Увс нутгийн зон олондоо энэ өдрийн мэнд хүргэе. Увс нутгийн залуус төв суурин газар, Улс орны өнцөг булан бүрд ажиллаж амьдардаг. Тэд маань цаг ямагт өссөн төрсөн, сурч байсан орчин, аав, ээж, ах дүү нарынхаа аж төрөн амьдардаг Улаангом хотынхоо тухай энэ сайхан дуугаа үргэлж дуулж, зүрх сэтгэлдээ шүтэж хайрлаж явдаг.

Монгол Улсын СТА Б.Цэрэннадмидийн шүлэг, Монгол Улсын Гавьяат Жүжигчин Э.Цэдэв гуайн хөгжим, “Улаангом хот” дууг шинэ хэмнэлд оруулан шинэчлэн бүтээх, дүрсжүүлэх ажлыг минь дэмжин хамтран ажилласан “Гурван бүдүүн” хамтлагийн дуучин А.Мөнгөншагай агсан болон Баторших гарьд, нутгийн залуустаа талархал илэрхийлье.

Бидний хойч үе болсон залуус, дүү нар маань эрдэм, боловсрол, спорт, урлаг, бизнесийн гээд бүхий л салбарт амжилт гаргаж, Улаангом хотоо хөгжил дэвшлээрээ улс орноо тэргүүлсэн баруун бүсийн томоохон хот болгоосой гэсэн чин хүслээ шингээн, урлагийн олон жаннер төрлийг багтаасан орчин үеийн найруулгатай та бүхэндээ хүргэж байгаадаа баяртай байна.

Гиваан баатарын талбай
Бал даргын хөшөө
Улаангом хот хөгжин өршөө
Нутгийн уул, ус, савдаг өршөө
Энэ газар хөрсөнд бид төрсөн

Уугуул нутагтаа би хутагт аа
Ойрдийн заяагийн өлгий нутагтаа
Олон ястны Увс нутагтаа
Аз жаргал дүүрэн амьдарья
Алив бүгдээрээ алгаа ташъя, Улгаангом хотдоо

Үг: СТА Б.Цэрэннадмид Ая: МУГЖ Э.Цэрэв
УЛААНГОМ
Минжийн сортой хархираан бэлээр
Эмжин ярайсан шинэхэн хот
Нинжин сэтгэлийн хайрыг булаасан
Миний хайртай Улаангом
Далан хэлийн жигүүртэн шувууд
Далавч мэдэн зугаацан цэнгэсэн
Тунгалаг Увсын цэнхэр мандалд
Тольдон харагдсан Улаангом
Аа аа аа аа аа аа

Тольдон харагдсан Улаангом
Он зууны зузаан түүхтэй
Олон ястны өлгий нутгийн
Чин хүслийн шүтээн болсон
Чандмань уултай Улаангом
Буман жилд ч мөнхөд оргилох
Булгийн усны боргио шиг
Булт олны эрчимт хөдөлмөр
Буцалж ундарсан Улаангом
Аа аа аа аа аа аа

Буцалж ундарсан Улаангом

МИНИЙ ТУХАЙ

Миний бие 1979 онд Д.Намсрайн хоёрдугаар хүү болон мэндэлсэн. Одоо эхнэр Б. Цэвээнсүрэн, 4 хүүхдийн хамт амьдардаг.

Хүүхэд бага насаа хөдөө суманд хөгшин аав ээждээ тусалж өнгөрүүлсэн. 1986 онд дунд сургуульд элсэн орж, 1996 онд Увс аймгийн Улаангом 2-р арван жилийн дунд сургууль төгссөн.

Дэлгэрэнгүй

ГЭР БҮЛ

Миний өвөг эцэг Баяндайн Дагдан 1916 онд Увс аймгийн Хяргас суманд ард Баяндайн анхдугаар хүү болон мэндэлжээ. Бага насаа эцэг,эхийн гар дээр өсөн хүмүүжиж улмаар 1935 онд мөн хошууны ард Цэвэгийн Ламаатай гэр бүл болж 11 хүүхэд төрүүлсний нэг 7-р хүү миний эцэг Д.Намсрай.1936-1941 онд цэргийн алба хааж, 1941-1953 онд Хяргас сумын 8-р багийн даргаар ажиллаж байгаад 1953 онд “Хяргас нуур ” нэгдэлд гишүүнээр элсэж ,1953-1956 онд нэгдлийн орлогч дарга 1985 онд нэгдлийн малчнаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан.

Миний аав Дагдангийн Намсрай 1952 онд Увс аймгийн Хяргас суманд Дагдангийн 7-р хүү болон төрсөн. 1960 онд Хяргас сумын бага сургууль, 1967-1970 онд Ховд аймгийн ХАА-н техникум, 1973-1978 онд ХААДС, 1984-1986 онд Москвагийн Намын дээд сургууль тус тус төгссөн. Мал зүйч, малын их эмч, улс төр судлаач мэргэжилтэй. Мал эмнэлгийн ухааны магистр.

1970-1971 онд Увс аймгийн Гурилын үйлдвэрийн боловсон хүчин

1971-1973 онд Увс аймгийн Хяргас суманд  хоньчин,зоотехникч

1978-1980 онд Ховд аймгийн Мянгад суманд малын их эмч

1980-1984 онд Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын дарга

1986-1990 онд МАХН-ынТөв хороонд зохион байгуулагч

1990-1992 онд Увс аймгийн МАХН-ын хорооны 1-р нарийн бичгийн дарга

1992-1996 онд Увс аймгийн Засаг дарга

1996-1997 онд Увс аймгийн засаг даргын тамгын газарт түшмэл

1997-2001 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга

Дэлгэрэнгүй

Миний гэр бүлийн тухай

Ажлын намтар
1998-2000
“Увс Хүнс” ХК
2000-2001
Мобиком корпораци
2003-2004
“Таван богд” групп
2005-2010
“Увс хүнс” ХХК-ийн дэд захирал
2010-2012
Улсын Их Хурлын гишүүний туслах
2012-2015
“Трансинконсулт” ХХК-д
2015
Сангийн яамны Төсвийн хяналт, ЭУ-ын газрын дарга
2015-2016
“Юу Эф Си” групп-т гүйцэтгэх захирал
2016-
Монгол Улсын Их Хурлын гишүүн
2017-
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
СОНИРХОЛ

ШИНЭ ЭРИН- СПОРТ ТАЕКВОНДО

Хүүхэд залуусын эрүүл мэндийг сайжруулах зорилгоор Увс аймгийн хэмжээнд ТАЕКВОНДО  бие хамгаалах тулааны урлагийг хөгжүүлэх сонирхолтой байв. Үүнийгээ өнгөрсөн хугацаанд ажил хэрэг болголоо.

ШИНЭ ЭРИН- СПОРТ төслийг санаачлан, Увс аймгийн хэмжээнд шинэ төрлийг хөгжүүлэхээр ТАЕКВОНДО  бие хамгаалах тулааны урлагын анхан шатны сургалтыг зохион байгуулав.