Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг “ногоон төгөл”-тэй боллоо
Нийтэлсэн: 2019-06-08

“Ногоон паспорт-Ногоон төгөл” модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэнг 2018 оны аравдугаар сард Дорноговь аймгийн Хамарын хийдэд, 2019 оны зургадугаар сарын 8-нд найман аймаг, нийслэлийн нэг дүүрэгт байгуулсан бөгөөд үлдсэн 22 байршил буюу 13 аймаг, нийслэлийн найман дүүрэгт 2019 оны есдүгээр сарын 26-наас аравдугаар сарын 17-ны өдрүүдэд байгууллаа. Төв, Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай, Хөвсгөл, Булган, Орхон, Говьсүмбэр, Сүхбаатар, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь аймагт нийт 4664 хүн оролцож 10 мянга гаруй ширхэг мод тарьж суулгав.

“Ногоон төгөл” бичил цэцэрлэг нь суурин газрын оршин суугчдын эрүүл, таатай амьдрах орчныг бүрдүүлэх, танин мэдэхүйн ач холбогдолтой модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэн буюу нэг төрлийн “хотын ой” юм. Цэцэрлэгт хүрээлэнгийн тодорхой хэсгийг мод тарих сонирхолтой сайн дурын иргэд, аж ахуйн нэгжүүдийн хөрөнгөөр цаашид өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой.

Аймгуудыг “Ногоон төгөл” бичил цэцэрлэгтэй болгох ажлын гүйцэтгэлийн заримаас дурдвал:

Завхан аймаг 

“Ногоон паспорт-Ногоон төгөл” модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэнг Улиастай хотын Арал хэмээх газарт байгуулав. 2019 оны есдүгээр сарын 28-ны өдөр болсон нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн З.Нарантуяа, БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа, аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Батцэнгэл, аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албаны дарга Э.Мөнгөнцэцэг, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн захиргаа үйлчилгээний албаны дарга Д.Содномдорж болон мэргэжилтнүүд, ерөнхий боловсролын сургуулийн “Ногоон паспорт” эзэмшигч эко клубийн 130 сурагч, удирдагч багш нар оролцсон юм. Мөн “Мөнгөн усны чимээгүй аюул, Минамата конвенц” үзэсгэлэн гаргаж, “Мөнгөн ус ба Минамата конвенц” илтгэл мэдээлэл хүргэлээ.

Завхан аймаг /2019.09.28/

 

 

 

 

 

 

 

ТӨВ АЙМАГ

Зуунмод хотын Зуунмод голын дагуу “Ногоон паспортНогоон төгөл” модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэн байгуулж, нээлт нь 2019 оны есдүгээр сарын 28-ны өдөр боллоо. Үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, БОАЖЯны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн дарга Н.Батзаяа, Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл, аймгийн БОАЖГ-ын дарга Ж.Даш-Яйчил, аймгийн БОАЖГ-ын ажилтан албан хаагчид, ерөнхий боловсролын сургуулийн 320 гаруй хүүхэд оролцов.

ДАРХАН-УУЛ АЙМАГ

“Ногоон паспорт-Ногоон төгөл” модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэнг Дархан сумын 9 дүгээр багийн нутагт байрлах Морин хуур цогцолборын зүүн хойд уулын энгэрт байгуулж, 2019 оны есдүгээр сарын 30-ны нээв. Үйл ажиллагаанд БОАЖЯ-ны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн дарга Н.Батзаяа, аймгийн Засаг дарга Т.Ганболд, аймгийн Захирагчийн албаны дарга Э.Равжаадэлгэрэх, аймгийн БОАЖГ-ын дарга С.Ганзориг, аймгийн БСУГ-ын Байгаль орчин хариуцсан мэргэжилтэн Б.Өнөрхүү болон 18 дугаар сургуулийн сурагч шилдэг “Ногоон паспорт” эзэмшигч Э.Номунзул, БОАЖГ-ын ажилтан албан хаагчид, ЕБС-ийн эко клубийн 200 сурагчид оролцсон юм. Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй” сургуулийн урлагийн зааланд “Минимата буюу Мөнгөн усны хор хөнөөл” үзэсгэлэн, сургалтыг ЕБС-ийн 500 багш, сурагчдад хүргэлээ.

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ

Аймгийн төвийн хойд талд “Солонго” хороололд салхинаас хамгаалах зурвас байгуулах зорилгоор “Ногоон паспорт-Ногоон төгөл” модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэнг байгуулж, 2019 оны есдүгээр сарын 30-ны өдөр нээв. Үйл ажиллагаанд БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа, ЦУНБХТ-ийн Захиргаа үйлчилгээний албаны дарга Д.Содномдорж, аймгийн ЗДТГ, Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын хэлтсийн дарга П.Баасан, аймгийн БОАЖГ-ын дарга Д.Батмагнай, УЦУОШГ-ын дарга Н.Алтантуяа, Говь-Алтай аймгийн Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргааны дарга С.Жаргалзаяа, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн мэргэжилтнүүд, Ерөнхий боловсролын дөрвөн сургуулийн “Ногоон паспорт” эзэмшигч эко клубийн 300 сурагч, удирдагч багш нар оролцлоо.

БАЯНХОНГОР АЙМАГ

Аймгийн төвийн Жаргалан паркийн урд хэсгийн талбайд “Ногоон паспорт-Ногоон төгөл” модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулан 2019 оны аравдугаар сарын 1-ний өдөр нээлээ. Үйл ажиллагаанд БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа, ЦУНБХТ-ийн Захиргаа үйлчилгээний албаны дарга Д.Содномдорж, Аймгийн Засаг дарга Г.Батжаргал, Аймгийн БОАЖГ-ын дарга Б.Бат-Өлзий, УЦУОШГ-ын дарга Н.Баярмаа, Их богдын УТХГ-ын Хамгаалалтын захиргааны дарга Ц.Оюунчимэг, ерөнхий боловсролын сургуулийн “Ногоон паспорт” эзэмшигч эко клубийн 100 сурагч болон удирдагч багш нар оролцсон юм. Мөн “Мөнгөн усны чимээгүй аюул, Минамата конвенц” үзэсгэлэн гаргаж, “Мөнгөн ус ба Минамата конвенц” илтгэл мэдээлэл хүргэв.

АРХАНГАЙ АЙМАГ

Эрдэнэмандал сумын Өлзийт багийн Хануйн голын эрэгт “Ногоон паспорт-Ногоон төгөл” модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэн байгуулж, 2019 оны аравдугаар сарын 1-ний өдөр нээлээ. Нээлтийн ажиллагаанд БОАЖЯ-ны Сав газрын удирдлагын хэлтсийн дарга Н.Баттулга, сумын Засаг дарга Э.Болдбаатар, сумын ЗДТГ-ын дарга З.Батмөнх, салбарын байгууллагуудын төлөөлөл, сум дундын ойн анги, сум дундын эмнэлэг, Эрдэнэмандал сумын бүрэн дунд сургууль, цэцэрлэгийн багш, сурагчид нийт 400 гаруй хүн оролцсон юм. Эрдэнэмандал сумын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 150 гаруй сурагчдад “Ногоон паспорт-Ногоон төгөл” уулзалт, сургалт болон ард иргэдэд зориулж “Мөнгөн усны чимээгүй аюул, Минамата конвенц” гэрэл зургийн үзэсгэлэнг гаргав.

СЭЛЭНГЭ АЙМАГ 

Сүхбаатар хотын наадмын талбайн урд талд “Ногоон паспорт-Ногоон төгөл” модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэнг байгуулж, 2019 оны аравдугаар сарын 2-ны өдөр нээв. Нээлтийн үйл ажиллагаанд БОАЖЯ-ны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн дарга Н.Батзаяа, аймгийн Засаг дарга Ш.Оргил, аймгийн БОАЖГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Түвшинтөгс, Тужийн нарсын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга Д.Бямбаа, аймгийн УЦУОШГ-ын дарга М.Рэгзэдмаа, БСУГ-ын мэргэжилтэн Л.Наранцэцэг, аймгийн БОАЖГын ажилтан албан хаагчид, ЕБС-ийн эко клубийн 250 гаруй сурагчид болон багш нар оролцсон юм.

ХӨВСГӨЛ АЙМАГ

Мөрөн хотын 10-р багийн нутагт байгуулсан цэцэрлэгт хүрээлэнгийн нээлт 2019 оны аравдугаар сарын 3-ны өдөр болов. Нээлтэд УИХ-ын гишүүн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд болон аймгийн эко клубийн 150 гаруй сурагч, төрийн албан хаагчид, нутгийн иргэд оролцож 3.5 га газарт 11 зүйлийн 500 суулгацыг тарьсан юм. Мөн эко клубийн сурагчид “Ногоон паспортНогоон төгөл” уулзалт, сургалтад хамрагдлаа.

БУЛГАН АЙМАГ 

Булган хот Ачуут голын хөвөөнд модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэн байгуулж, 2019 оны аравдугаар сарын 5-ны өдөр нээв. Нээлтийн үйл ажиллагаанд БОАЖЯ-ны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн дарга Н.Батзаяа, Булган сумын Засаг дарга Д.Наранбаатар, аймгийн БОАЖГын дарга А.Гантөмөр болон Ус цаг уур, орчны шинжилгээний газар, Зэд хантай бүтээлийн нурууны УТХГ, Хануй голын сав газрын захиргаа, сум дундын ойн анги, сумын ЗДТГ, Ерөнхий боловсролын сургуулийн 200 гаруй сурагчид оролцож, 3.5 га талбайд 500 суулгацыг тарилаа. Мөн “Ногоон төгөл-Ногоон паспорт” уулзалт, сургалт зохион байгуулсан юм.

ОРХОН АЙМАГ

Эрдэнэт голын голдирол, Далиу булгийн орчимд байгуулсан “Ногоон паспорт-Ногоон төгөл” модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэнг 2019 оны аравдугаар сарын 6-ны өдөр нээв. Нээлтийн ажиллагаанд БОАЖЯ-ны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн дарга Н.Батзаяа, аймгийн БОАЖГ-ын ахлах мэргэжилтэн О.Цэрэнчимэд, Сум дундын ойн ангийн дарга Ж.Энхбазар, Сэлэнгэ голын сав газрын захиргааны дарга М.Чулуунзагд, аймгийн УЦУОШГ-ын дарга С.Отгонбаатар нар оролцож нээлтийн үг хэллээ. Уг арга хэмжээнд Байгаль орчны салбарын 40 гаруй ажилтан, албан хаагчид, ерөнхий боловсролын сургуулийн эко клубийн 100 гаруй багш, сурагчид оролцон 11 зүйлийн 500 тарьцыг суулгав.

ӨМНӨГОВЬ АЙМАГ

Даланзадгад хотын Угталт, үдэлтийн хаалганы дэргэд 3.5 га талбайг аймгийн удирдлагууд өөрсдийн нэмэлт санхүүжилтээр зургаан га болгон өргөжүүлэн хашаалсан газарт “Ногоон паспорт-Ногоон төгөл” модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэнг байгуулж, 2019 оны аравдугаар сарын 6-ны өдөр нээв. Үйл ажиллагаанд Өмнөговь аймгийн БОАЖГ болон Сум дундын ойн анги, аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Алтайн Өвөр говийн сав газрын захиргаа, Ус цаг уур орчны шинжилгээний газрын нийт 90 гаруй ажилтан, албан хаагчид, ерөнхий боловсролын сургуулиудын эко клубийн 200 гаруй багш, сурагчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.