Хог хаягдлаа ангилан ялгаж хэвшье
Нийтэлсэн: 2020-03-19

Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас дахивар хог хаягдал нягтруулан шахах төхөөрөмжийг аймгуудад хүлээлгэн өгсөн. Уг төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулснаар хуванцар сав, баглаа боодлын Байгаль орчны бохирдолд нөлөөлж буй хор хөнөөл багасаж, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэнд оруулах нөхцөл бүрдэх юм.
Иймд ирж буй хавар цаг дор хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах санаачилга гарган, ангилан ялгалтын хогийн савыг хэрэглээнд нэвтрүүлэх уриалгыг иргэд, оршин суугчдад гаргаж байна. Хогоо ангилах боломжийг нь аймаг, сумдын холбогдох газрууд нь шат шатандаа шийдвэрлэхийг хүсье.