“Цэвэрхэн Наадацгаая” Аяныг Амжилттай зохион байгууллаа
Нийтэлсэн: 2019-04-05

БОАЖЯ-наас байгаль хамгаалалд хандах “Хандлагаа өөрчилье” багц ажлыг санаачлан тодорхой аянуудыг амжилттай зохион байгуулсны нэг нь “Цэвэрхэн наадацгаая” юм. “Цэвэрхэн наадацгаая” аяны зорилго нь хог түүх биш, хог хаяхгүй байхыг иргэдэд уриалж, хандлагыг нь өөрчлөх байсан. Бидний санаачилгыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, Монголын оюутны холбоо, “Ирмүүн хатад” төрийн бус байгууллага дэмжин ажиллаж, Монголчууд анх удаа хоггүй, цэвэрхэн наадлаа.