Нэг удаагийн нийлэг хальсан уутнаас татгалзъя
Нийтэлсэн: 2018-06-24

Улаанбаатар хот, 21 аймгийн ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдын дунд зохион байгуулсан “Нэг удаагийн нийлэг хальсан уутнаас татгалзъя” сэдэвт видео бичлэгийн уралдааныг 2019 оны хоёр, гуравдугаар сард амжилттай зохион байгуулав. Уралдаанд нэг удаагийн нийлэг уут хориглох тухай тогтоол гарсантай холбогдуулан нийлэг уутны байгаль орчинд учруулах хор хөнөөлийг олон нийтэд сурталчлан таниулах, мэдээлэл хүргэх, ирээдүй хойч үедээ хандлагаа өөрчлөхөд нь уриалахад чиглэсэн 20 аймгийн нийт 78 видео бичлэг ирснээс Дорноговь аймгийн Сайншанд сумын I сургуулийн эко клубийн бүтээл тэргүүн байр эзэллээ. Уралдаанд шалгарсан багш, сурагчдыг Олон улсын “Найрамдал” зусланд амрах эрхийн бичгээр шагнаж урамшуулсан юм.