Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах УИХ-н тогтоолын төсөл батлагдлаа
Нийтэлсэн: 2019-05-02

2019.04.06-нд  Улсын Их хуралд өргөн мэдүүлсэн. УИХ-н 41-р тогтоолоор батлагдсан.

Хуулийн зорилго: Газар нутгийн хамгаалалт сайжирна, ОУ-н өмнө хүлээсэн үүргээ биелүүлнэ.

Хүрэх үр дүн: Газар нутгийн хамгаалалт сайжирна, ОУ-н өмнө хүлээсэн үүргээ биелүүлнэ.

УИХ-ын чуулганы /2019.05.02/ ны хуралдаанаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

          Хууль бусаар алт олборлогчид тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулж буй асуудлыг таслан зогсоосон болохыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсгээс мэдээлээд цаашид хяналт шалгалтыг илүү сайжруулж, хяналт шалгалтанд дрон ашиглах, цагдаагийн байгуулагатай хамтран ажиллах цар хүрээг нэмэгдүүлж байгаа гэсэн хариулт өгсөн.

           Тогтоолын төсөлд тусгагдсан газруудыг улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд хамруулснаар байгалийн өвөрмөц тогтоц, унаган төрх, түүх, соёлын дурсгалууд болон 350 орчим зүйлийн ховор амьтан, ургамал, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 3.7 хувь, ойн сан бүхий газрын 3.2 хувь хамгаалагдах бөгөөд улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 3.4 сая га буюу 2.1 хувиар нэмэгдэж нийт нутаг дэвсгэрийн 19.8 хувийг улсын тусгай хамгаалалттай газар нутаг эзлэх юм байна.

Байнгын хороогоор дэмжигдсэн саналын томьёоллоор санал хураалт явуулан хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар тогтоолыг эцэслэн баталлаа.