Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөл.
Нийтэлсэн: 2019-08-20

Дагалдан гарсан: Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 2018-04-10-нд Улсын Их хуралд өргөн мэдүүлсэн.

Хуулийн зорилго: “Бохирдуулагч нь төлөх ёстой” гэсэн зарчмыг хэрэгжүүлэх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ус бохирдуулсны төлбөр ногдуулах, төлбөрийг төсөвт төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулах

Хүрэх үр дүн: Усны нөөцийг бохирдох, хомстохоос сэргийлэх, улсын төсөвт ус бохирдуулсны төлбөрөөр тодорхой хэмжээний хөрөнгө төвлөрүүлэх