Сэрүүлэг
Нийтэлсэн: 2018-06-18

Нийслэлийн тэргүүний 15 дугаар сургуулийн 12а ангийн сурагч С.Ариунсайхан

2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр. 15дугаар сургуулийн хойд талбай. Миний тархинд нэгэн сэрүүлэг жингэнэн дуугарав. Энэ сэрүүлэг ингэж дуугарсан. “Манай сургуулийнхан бидний ангилан хаясан хогийг нийлүүлээд ачин явж байна. Бүгд нэг зорилгын төлөө явахгүй бол болохгүй юм байна”. Энэ сэрүүлгээр сэрэн эко клубын нөхөдтэйгээ хамт энэ асуудлын мөрийг даган явсан. Монгол Улсад төдийгүй олон улсад тулгамдаж буй асуудлуудын нэг бол өдөр өдрөөр арвижин буй “хог хаягдал” юм.

Монгол Улсын хэмжээнд хогийг дахин боловсруулах 16 үйлдвэр байдаг. Тиймээс сурагч бид хогоо дахин боловсруулж ашиглахын тулд хог хаягдлаа ангилж эхэлсэн юм. Манай сургуулийн хувьд хогийг “хуванцар”, “шил, лааз”, “цаас” гэсэн гурван ангиллаар сургуулийн дотор болон гадна орчинд ангилах савнуудыг байрлуулсан. Гэвч бидний хийсэн үйлдэл үргүйдэж байгаа учир бид өөрсдийн зорилгыг хэрхэн биелүүлж болох вэ? Эсвэл бид үүнийг хийгээд хэрэггүй юм уу? гэж эргэлзсэн. Тиймээс бид бусад сургуулиуд ямар байр суурьтай байгааг мэдэхийн тулд ХУД-ийнхээ төвийн болон захын бүсийн сургуулиудын багш, ажилчид болон сурагчдаас энэ талаар ярилцлага авч эхэлсэн юм.

(60 дугаар сургуулийн хогоо ангилан хаядаг савнууд)

                          Захын бүсийн БУЦС-ийн эмч Б.Эрдэнэчимэг “Хогоо сургуулийн дотор орчинд л ангилдаг. Гэхдээ хог ачигч машин ангилж авч явдаггүй учраас ер нь ангилаад хэрэг байдаггүй”. Улаанбаатар хотын сургууль бүрийн сурагчид ч бас ийм бодолтой байгаа биз ээ. Хэн ч хийсэн үйлдэл нь үнс шиг хийсээд байхад урамтайгаар үргэлжлүүлэхгүй болов уу.

 

Яармагийн бүсийн 60 дугаар сургуулийн хими , биологийн багш Ц.Долгор “Өөрсдийн хог хаягдлыг цуглуулан ангилж хуванцар сав гэх мэт зүйлүүдээр сандал хийж зардаг. Хог ачигч машин ангилж авч явдаггүй учир бид өөрсдөө л ангилж дахин ашиглах гэж хичээдэг”.

(15дугаар сургуулийн хогоо ангилан хаядаг савнууд)

Манай сургууль болон 60 дугаар сургуулийн адил өөрсдөө дор дороо хичээж буй сургуулиуд нийслэл хотод бий. Гэвч “Олны хүч оломгүй далай” гэдэг. Олуулаа нэгдэх хэрэгтэй. Тэгж гэмээн зорилго маань үр дүнтэйгээ илүү тод бас урамтайгаар нүдэнд харагдаж, гарт баригдана

 

 

Нийслэлийн тэргүүний 15-р сургуулийн биологийн багш Д.Маралгоо “Сургуулийн захирлын зүгээс сургуулийн гадна орчинд хог ангилах савыг байршуулж өгсөн. Сурагчид өөрсдийн бүтээлээр тэмцээнд оролцож авсан шагнал урамшууллаа ашиглаж давхар бүртээ хогийн савнууд нэмж байршуулсан. Манай сургууль хогийг ангилж , дахин ашиглах туршлагатай сургууль юм”. Дор дороо хичээн сэрүүлэг жингэнэсээр 2018 оны 10дугаар сарын 21. Нийслэл хотын маань хэд хэдэн байршлуудад хогийг газар

дээр нь ангилах хогийн савнуудыг байршуулж

ээ.

Байгаль орчин, эрүүл мэндээ бүгдээрээ аврах,сахин хамгаалах сэрүүлэг чангаас чангаар хангинах эхлэл суурь тавигдав. Хичээлдээ явах сэрүүлэг дуугарсаар байхад унтраачихаад унтаад байвал хичээлээсээ хоцордог шиг. Байгаль дэлхий “УХААРААЧ” гээд усаа ширгээн, зангаа хувирган сэрүүлэг хангинуулсаар байхад тоолгүй зангаа гээлгүй урагшилсаар байтал ирээдүй хойч үе тань гэрэлт энэ ертөнцөөс хожимдчих вий. Байгаль эхээс үндэстэй хүн таны бие сэтгэл эх дэлхийгээ хайрлая, хамгаалья, аврья гэсэн сэрүүлгийн дуугаар сэрэх гэх ч зүтгэл тань хүрэхгүй байж мэднэ. Сэтгэл хүрсэн газраа зүтгэлээ зориулаарай. Сэрүүлэг дугараад л байна. Та сэрэх үү? Сэрээд сэрээгүй бусдыгаа сэрээцгээе “ХАМТДАА”.