Хог ба бидний ирээдүй утаан мандалт Улаанбаатар /нийтлэл/
Нийтэлсэн: 2018-10-22

Б.Баяржавхлан “Улсын тэргүүний Ирээдүй Цогцолбор 1-р Ахлах сургуулийн 11в ангийн сурагч, Ирээдүй Эко Клубийн Ерөнхий Зохицуулагч”

Хүн төрөлхтөн сүүлийн 100 жилийн дотор асар хурдтайгаар хөгжлөө. Харанхуйд дэнлүү асаадаг байсан бол гэрлийн чийдэн бүхнийг гэрэлтүүлж , хол газрыг товчлогч машин , гал тэрэг зохион бүтээгдэж тэрбайтугай хэзээ ч очиж байгаагүй сансар огторгуйн уудам хязгаарыг судлаж урьд өмнө хэний ч төсөөлөөгүй зүйлийг бодит болгосон билээ. Гэвч энэхүү их хөгжил араасаа асар их хор хөнөөлийг авчирсан юм. Хэдэн мянгаар тоологдох гол горхи ширгэж , далайд хөвөх аварга том мөсөн уулнууд хайлж , агаар мандал тэр чигтэй бохирдож , дэлхийн дулаарал жилээс жилд улам их нэмэгдэж байгаа нь хүн төрөлхтөний хөгжил дэвшилийн их золиос юм. Гэвч тэр дундаас хамгийн аймшигтай бөгөөд хамгийн чимээгүй нь хог хаягдал. Бид бүхэн хог хаягдалтайгаа тэмцээд бүхэл бүтэн нэгэн зуун өнгөрсөн хэдий ч хог багасах байтугай улам нэмэгдсэн юм. Тэгвэл буцаад өнгөрсөн цаг үедээ очицгооё. Машин болон галт тэрэг үүсэхээс өмнө хүмүүсийн хамгийн гол тээврийн хэрэгсэл нь морин тэрэг байсан. Морь гэдэг хэдий машин шиг агаар бохирдуулдаггүй ч гэсэн тухайн үеийн нийгмийн хамгийн том асуудал бол малын өтөг байсан юм. Мянга мянган дэлхийн хотууд малын өтөгөөр дүүрч , яг л жорлон шиг үнэртэй байсан тухай олон эх сурвалжуудад тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Тэр үед инноваци хийж шинэ технологийн ачаар энэхүү байдлаас гарах ганц арга байсан ажээ. Тэгвэл тухайн үеийн суут зохион бүтээгчид үүнийг ухаарч автомашин хэмээх зүйлийг нийтэд танилцуулж улмаар байнгын хэрэглээ болгож тэрхүү их өтгөөс салгасан. Тэгвэл яг энэ нь шиг шинэ технологи одоо цагт ч гэсэн хэрэгтэй байна. Тэрхүү гарц нь ногоон технологи бөгөөд одоо цаг үеийн бүхий л шилдэг эрдэмтэд үүнтэй нэгэн дуугаар санал нэгдэж байгаа. Гэвч тэрхүү хог хаягдлыг хамгийн ихээр үүсгэж байгаа хүчин зүйл бол машин техник биш та өөрөө гэдгийг бас тунгааж үзэх хэрэгтэй юм. Зөвхөн өөрсдийн хувиа хичээсэн зангаас болоод одоо эх дэлхий хүмүүсийн үүсгэсэн хогонд дарагджээ. Тиймээс бид ногоон технологи гэхээсээ өмнө хамгийн түрүүнд хүмүүсийн тэрхүү хувиа хичээсэн зангийн алга болгож , эх дэлхийгээ хамгаалх гэсэн маш үнэтэй бодлыг суулгаж өгөх хэрэгтэй. Тиймээс хог ба бидний ирээдүй хоёр их бүрхэг байна. Та хэрэв үүнийг уншиж байгаа бол нэгийг тунгаах хэрэгтэй. Өөрсдийн ирээдүйн төлөө хогоо энд тэндгүй хаягдгаа болих хэрэгтэй. Тиймээс та хог уу эсвэл ирээдүй юу гэсэн маш том хоёр сонголтоос нэгийг сонгох ёстой болж байгаа юм.

УТААН МАНДАЛТ УЛААНБААТАР

Аргалын утаа боргилсон хөдөө тал нутгийнхаа тансаг тэр үнэрийг, цэнгэг тэр агаарыг та санаж байна уу?, та үгүйлж байна уу?…

Урсан өнгөрөх цаг хугацаа бидэнд хөгжил дэвшлийн зэрэгцээ алга дарам газартаа багширч нийлсэн хүн ард утаа тортогоор тогтохгүй бөглүү амьдралын хэмнэлийг нэг л мэдэхэд авчирчихжээ. Тэргүүлэх зүйл мундсан биш угаар утаа нь дэлхийд дээгүүр орж жагсаж байгаад өнөөгийн бяцхан зүрхтэн эрүүл уушгийг мөрөөдөн ирээдүйдээ санаа зовнисоор л…

Нийслэлийн гэр хорооллын 192мянган айл өрх жилдээ:

• 800 мянган орчим тн нүүрс түлж 711 тн угаарын хий

• 48 тн азотын давхар исэл

• 41 тн хүхрийн давхар ислийг агаарт хаядаг байна.

Гэр хорооллын 192мянган айл өрхийн хэрэглэж буй гэрийн зуух нь Улаанбаатар хотын агаарын бохирдлын эх үүсвэрийн 52хувийг эзэлдэг байна. Харин 306 мянган авто тээврийн хэрэгсэл 20хувь, 1,4мянган бага болон дунд оврын нам даралтад уурын зуух 10хувь , нийслэлийн дулаан цахилгаан станцууд 6 хувийг бол үлдсэн хувь буюу 12 хувийг бусад эх ИРЭЭДҮЙ ЭКО КЛУБ ЭКО 50 КЛУБ Б.Баяржавхлан “Улсын тэргүүний Ирээдүй Цогцолбор 1-р Ахлах сургуулийн 11в ангийн сурагч, Ирээдүй Эко Клубийн Ерөнхий Зохицуулагч” 31 үүсвэр буюу шороон зам, баригдаж буй барилга байгууламж , тоосгоны үйлдвэр , хуурай хог хаягдал эзэлнэ. Ийнхүү үүссэн хорт утаа бидний биед ямар их хор уршиг дагуулж байна вэ? Өөрсдийн үүсгэсэн хорт утаандаа өөрсдөө хордож байгаа бид эцэст нь үхлийн аюул нүүрлээд байгаа нь мөхлийн нэгэн хэлбэр юм.

Сүүлийн жилүүдийн агаарын бохирдлын хор уршигийн мэдээллүүд нь чих дэлсэж зүрх донсолгож байна. Ургийн гажилтуудын жишээгээс дурдвал гар болон хөлийн хуруу нийлсэн төрөх, зүрхний цоорхойн эмгэг, саажилт, тархи мэдрэлийн өвчин ихсэж байна. Мөн хорт утаа нь Улаанбаатарт амьдарч буй бага насны хүүхдүүд бусад сум сууринд амьдарч буй хүүхдүүдээс бронхит , багтраа өвчнөөр өвдөх нь 2.1 дахин их байна. Амьсгалын замын эрхтний өвчин, цусны эргэлтийн тогтолцооны өвчлөл, сүрьеэ жилээс жилд өссөөр зуурдын нас баралтын тоо жилд дунджаар 1600-аар, уушиг зүрхний өвчлөлтэй холбоотойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоог дунджаар 8500-аар тус тус нэмэгдүүлж байна хэмээн дүгнэлт гарсан байна. Агаар дахь тоосонцорын хэмжээ нэг шоо метрт 279мкг байгаа нь нэг оршин суугч өдөрт 4-5 хайрцаг тамхи татсантай ижил байгаа юм.

Эдгээр аюулаас сэргийлэхийн тулд бидний хийж чадах зүйлсийн нэн түрүүнд :

• Гэр хорооллын дулааны алдагдлыг зогсоох

• Ногоон ургамлыг тарьж ургуулан, түгээн дэлгэрүүлэх • Өөрийн мэдлэгт тулгуурлан бусдад түгээн, уриалан дуудах Дараа нь :

• Гэр хорооллын дахин төлөвлөлт

• Хууль эрх зүйн зохицуулалт

• Цахилгаан халаалт

• Автомашины дугаарын хязгаарлалт

• Нарны эрчим хүч ашиглах гэх мэт зүйлсийг нийгэмдээ түгээн дэлгэрүүлэх боломжтой.

Эрин зуун өнгөрсөөр л, цаг хугацаа урссаар л…

21 дүгээр зуунд амьдарч буй хүн төрөлхтөн амаа ангайх бүртээ техник технологийн хөгжлийг шагшсаар оюун ухаант тархи нь байгаль орчноо хамгаалах тэр бүү хэл бие биеэ хайрлах нь ховор цаг үе иржээ. Гэхдээ өөрчлөлтийг өөрөөсөө гэдэг шиг өөрчлөлтийг өөрсдөөсөө хийж чадвал бид ногоон ирээдүйг бий болгож , гэрэл гэгээтэй улсын үндсийг босгох юм.

ӨӨРЧЛӨЕ! ӨӨРЧЛӨГДЬЕ!