Н.Цэрэнбат: Хүнд хэцүү цаг үеийг хүчээ нэгтгэн хамтдаа даван туулахыг уриалж байна
Нийтэлсэн: 2020-03-19

            Бидний сэтгэлийн дэм аливаа хүндрэл бэрхшээл, амжилт ололтын өмнө ямагт хамтдаа байж уул усаар хүрээлэгдсэн мөнхийн хөршдөө айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг гэдгийг харуулж сэтгэлийн дэмжлэгээ үзүүллээ. Монгол Улсын Засгийн газраас санаачлан 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр эхлүүлсэн “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” аянд нийт 188 иргэн 43 аж ахуй нэгж байгууллага 300 гаруй сая төгрөгийн хандив өргөн нэгджээ. Нийт хандив өргөсөн нийт иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад талархалаа илэрхийлж байна. Бид хөршийн сайхан сэтгэлээр урагшилна гэдгийг хэлэхэд таатай байна. Түүнчлэн энэ бүх хүнд хэцүү цаг үеийг хүчээ нэгтгэн хамтдаа даван туулахыг уриалж байна гэлээ.