Агаарын бохирдлыг бууруулахад дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, цэвэр агаарын холбоотой хамтран ажиллахаар боллоо
Нийтэлсэн: 2019-03-19

НҮБ-ын Байгаль орчны III ассамблей Бүгд найрамдах Кени улсын Найроби хотноо болж, БОАЖ-ын сайд оролцлоо.

Энэ удаагийн чуулганы онцлог нь НҮБ-ын гишүүн орнуудын Засгийн газар тогтвортой, ногоон санхүүжилтийг татах асуудлыг төр хувийн хэвшлийн түншлэл дээр тулгуурлан шийдэхээр болсонд оршино. Чуулганы хуралдаанд НҮБ-ын гишүүний орнуудын байгаль орчны салбар хариуцсан сайд, дэд сайд нар тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд бусад улстай бүсийн хэмжээний үйл ажиллагаагаа хэрхэн уялдуулах, бохирдолгүй эх дэлхийн төлөө ямар арга хэмжээ авч ажиллах төлөвлөгөөгөө танилцуулсан байна. Үүнтэй уялдуулан чуулганд оролцсон улс орнууд бүхий л төрлийн хог хаягдал, бохирдлоос хүн ардынхаа эрүүл мэнд, улс орны нийгэм эдийн засгийн хөгжилд нөлөөлөх сөрөг нөлөөг бууруулах, химийн, хорт болон аюултай бодисын хэрэглээг бууруулах, орлуулах боломжийг эрэлхийлэх үүрэг хүлээсэн юм.

Үүргээ биелүүлэхийн тулд биологийн олон янз байдал, экосистем, агаар, хөрс, ус, ой болон уулархаг газар нутгуудын онцлогт тохирсон шинэ аргачлал шийдлийг тодорхойлж, хэрэгжилтийг хангах ажиллах ёстой гэдэгтэй чуулганд оролцогсод санал нэгдсэн байна. Төр, хувийн хэвшил, бүхий л шатны төрийн бус болон иргэний нийгмийн байгууллагууд, нөхөрлөлүүдийн үүрэг оролцоо, хувь нэмрийг нэмэгдүүлэх хүрээнд улс орнууд хүчин чармайлт гаргахаар тохиролцсон байна.