БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Дэлхийн ногоон элч”-ээр шалгарчээ
Нийтэлсэн: 2019-03-19

“Ногоон паспорт” аянд Монгол орон даяар нэг жилийн дотор ерөнхий боловсролын 778 сургуулийн 168 мянган сурагчдыг хамруулж, байгаль орчны боловсрол олгосныг олон улсад онцолж, 2018 онд Англи улсын Лондон хотод төвтэй Дэлхийн ногоон байгууллагаас санаачлан хэрэгжүүлсэн БОАЖЯ, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд байгаль орчны салбарын хамгийн том шагнал болох “Ногоон алим”-ыг Монгол улсад анх удаа гардуулсан.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын санаачилсан “Ногоон паспорт” аян нь олон нийтийн талархлыг хүлээсэн ажлуудынх нь нэг бөгөөд ирээдүйд байгальд ээлтэй, хариуцлагатай иргэдийг бэлтгэхэд нөлөөллийн том ажил болж чаджээ.