Шинэ үеэ бэлдэх “Шинэ эрин” боловсрол төслийн үр дүнд сурагч, сургагч багш нарын чадавхи эрс нэмэгдсэн
Нийтэлсэн: 2020-03-20

Өөрчлөлт шинэчлэлийн шинэ эринд дэлхий нийтийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхахын тулд бидний хойч үе өрсөлдөхүйц мэдлэг чадвартай байх ёстой. Харамсалтай нь өнөөгийн боловсролын тогтолцоо, СӨБ, ерөнхий боловсролын сургуулийн сургалт өрсөлдөх түвшинд хүрч чадахааргүй байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Энэ асуудалд анхаарч, “Мэдлэг боловсролтой ирээдүй бэлтгэнэ” гэсэн амлалтаа Увс аймгийн 32 дугаар тойрогт нэр дэвшсэн УИХ-ын гишүүн, залуу сайд Н.Цэрэнбат “Шинэ эрин боловсрол” төслөөрөө дамжуулан гурав дахь жилдээ үр дүнтэй хэрэгжүүлж байна.

“Шинэ эрин боловсрол” төсөл нь Монгол орны ирээдүйн хөгжил дэвшлийн түүчээ болох хүүхэд багачуудын төлөвшил хөгжилд суурилсан хөтөлбөрүүдийн дагуу бүтээлч сэтгэхүй, багаар ажиллах чадварт сурган, сурлагын амжилтыг ахиулах, багш нарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой.

Төсөл “ШИНЭ ЭРИН-МИНИЙ АМЖИЛТ”, “ШИНЭ ИРЭЭДҮЙ-ОЮУНЛАГ ИРЭЭДҮЙ” гэсэн хоёр үе шаттай хэрэгждэг. Төслийн хүрээнд зохион байгуулагдсан “Шинэ эрин-Миний амжилт” аян, бага ангийн сурагчдын гар зургийн уралдаанд амжилттай оролцсон сурагчид, багш нар, сургууль, хамт олонд талархлаа илэрхийлэн зургийн цомог бүхий номоо хэвлүүлжээ. Мөн IX-XII ангийн сурагчдад зориулсан монгол хэл, математик, физик, хими, англи хэл, орос хэлний гүнзгийрүүлсэн түвшний бодлого, даалгаврын эмхтгэл хэвлэгдлээ.

Төслийн үр дүнд өнгөрсөн хугацаанд Увс аймгийн ахлах ангийн сурагчид элсэлтийн ерөнхий шалгалтын нэгдсэн дүнгээрээ улсын хэмжээнд II байрт эрэмбэлэгдэж, 32 дугаар тойргийн сумд Боловсрол соёлын газрын үнэлгээрээр эхний аравт орсон амжилттай ажиллаж, үргэлжлэн хэрэгжиж байгаа юм.

 

Төслийн удирдагч, зөвлөх М.Жаргалсайхан:

Сурагчид “Шинэ эрин” гэдэг нэрийг бүрэн ойлгож, ирээдүйд хэн болохоо мэдсэн.

“Шинэ эрин боловсрол” төслийн багийнхан энэхүү бодлого даалгаваруудыг багш, найз нөхөдтэйгээ хамтран гүйцэтгэснээр сурлагын амжилтаа ахиулж, “Шинэ-ирээдүй-Оюунлаг ирээдүй” уралдаан, аймаг, улсын чанартай уралдаан, олимпиад, элсэлтийн ерөнхий шалгалтандаа өндөр оноо авч, сонирхсон мэргэжлээрээ хүссэн их, дээд сургуульдаа элсэн орох боломж бүрдсэн. Суурь сайтай хүүхэд амжилттай үргэлжлүүлэн суралцан, монгол улсынхаа түүчээ болно гэсэн төслийн зорилго амжилттай хэрэгжиж байна. Энэхүү ном 500 ширхэг хэвлэгдэн ирснийг сумдын сургуулиудад хүргүүлж, 2019 онд үйл ажиллагаагаа ахлах ангийн сурагчдад чиглүүлж, амжилт гаргасан. Амжилтаа ахиулсан сурагчид буюу 85-аас дээш оноо авсан хүүхдийн тоогоор бэлтгэсэн багшийг нь урамшуулдаг. Эцэг эхчүүд төсөл хэрэгжснээр үр дүнд хүрсэнд урамшиж, бид хамтын ажиллагааг улам тэлж байна. Сурагчид “Шинэ эрин” гэдэг нэрийг бүрэн ойлгож, ирээдүйд хэн болохоо мэдсэн.

Тэрээр бүс нутгийн дунд сургуулиудын сургалт танин мэдэхүйн доод түвшинд буюу дундаж хүүхдийн түвшинд явагддаг. Ийм учраас сурагчид ЭЕШ-аас дундаж оноо л авдаг байсан. Харин “Шинэ эрин боловсрол” төслийн хүрээнд танин мэдэхүйн дээд түвшин, эзэмшсэн мэдлэгтээ тулгуурлаад ахисан түвшний мэдлэг олгож, өндөр оноо авдаг