БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат тойрогтоо ажиллаж байна
Нийтэлсэн: 2019-08-07

УИХ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийсэн. Эдүгээ хоёр, гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллан, хуулийн  төслийн талаар иргэдэд танилцуулж, санал солилцож байна.

УИХ-ын гишүүн БОАЖ-ын  сайд Н.Цэрэнбат  энэ өдрүүдэд тойрогтоо ажиллаж Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг иргэдэд танилцуулан санал авч байна.