“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн 2,3-р шатыг хэрэгжүүлэгч талууд санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтэлсэн: 2019-05-22

МУ-ын Засгийн Газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн Босголтын Зээлийн Банкаар (KfW) дамжуулан БОАЖЯ-наас хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн 2, 3-р шатыг хэрэгжүүлэгч талууд хоорондын харилцан ойлголцлын Санамж бичигт УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Намсрайн Цэрэнбат, Сэргээн Босголтын Зээлийн (KfW) банкны төслийн менежер Нина Отто, Увс, Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий, Баянхонгор аймгийн Засаг дарга нар гарын үсэг зурлаа.

 

Тус төслийн 2, 3-р шатанд нийт 27,5 сая еврогийн төсөл хэрэгжинэ. Энэ төсөл нь ТХГН-ийн Баруун бүсийн Увс, Ховд, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай аймгийн газар зүйн хувьд томоохон (кластер) бүс нутагт болон бусад бие даасан ТХГН-т 2019-2026 оны хооронд хэрэгжих юм. Аймгуудын ТХГН-ы Хамгаалалтын захиргаадад нийт 250.000 еврогийн дрон, таблет GPS, байгаль хамгаалагч нарт галд тэсвэртэй иж бүрэн хувцсыг гардууллаа.