ЭЕШ-800 уралдааны болзлыг хангасан багш, сурагчдад тус бүр 500,000 төгрөгийн урамшуулалыг гардуулж өглөө
Нийтэлсэн: 2019-06-17

УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Намсрайн Цэрэнбатын санаачлагаар хэрэгжиж буй “Шинэ эрин” төслийн хүрээнд Увс аймгийн хэмжээнд элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан сурагч, заагч багш тус бүрт 500,000 төгрөгийн урамшуулал олгох ЭЕШ-800 зорилтот уралдаан зарлагдсан билээ.

Увс аймгийн хэмжээнд ЭЕШ-800 Уралдаанд 1 дүгээр сургуулийн сурагч Я.Шинэбаяр /Математикийн хичээлийн шалгалт/, Д.Ганцоож /Газарзүйн хичээлийн шалгалт/, Б.Ариунжаргал /Монгол хэлний хичээлийн шалгалт/ нар тус тус 800 оноо авч, шагналын болзлыг хангалаа.

2019 оны элсэлтийн ерөнхий шалгалт 6 дугаар сарын 17-20 өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ шалгалтад давхардсан тоогоор 2514 хүүхэд орохоос 2408 нь буюу 95.8% шалгалтаа өгсөн байна. ЭЕШ-ын нэгдсэн дүнгээр Увс аймаг тэргүүллээ.