“Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл” Хөвсгөл аймагт хэрэгжиж байна
Нийтэлсэн: 2020-04-18

Хөвсгөл аймагт 2019-2024 онд хэрэгжих Азийн хөгжлийн банкны 19 сая ам долларын санхүүжилттэй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл” өнгөрсөн 2019 оны 10 дугаар сард нээлтээ хийсэн билээ.

Нээлтээ хийснээс хойш төсөл хэрэгжиж эхлэх бэлтгэл ажлыг хангаж зураг төсвийн ажил хийгдэж буй юм. Ерөнхий төлөвлөлттэй холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуучлалын бодлого, зохицуулалтын газрын Дарга С.Баясгалан болон “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн багийн гишүүд  Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдтой уулзаж харилцан санал солилцлоо.Төслийн багийнхан Мөрөн суманд байгуулагдах “аялал жуулалын гудамж”-ний байршил тогтоох, Хатгал тосгонд баригдах аялал жуулчлалын мэдээллийн төвийн байршил, ариун цэврийн байгууламж болон отоглох цэгүүдийн байршил зэрэг ерөнхий төлөвлөлтийг тогтоохоор ажиллаж байна.


“Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн  хүрээнд дараах ажлууд хийгдэнэ. Үүнд:

  1. Мөрөн хотод аялал жуулчлалын гудамж байгуулах
    2. ТХГ-ын захиргаа, мэдээллийн төв барих
    3. ТХГНутагт нэвтрэх хяналтын цэгүүд байгуулах
    4. 37.9 км хатуу хучилттай зам шинэчлэх
    5. Автомашины зогсоол байгуулах
    6. Эко ариун цэврийн байгууламж шинээр нэмж байгуулах
    7. Цэвэрлэх байгууламж шинэчлэх, шинээр барих
    8. Ханх, Хатгал дахь хог хаягдлын цэгийг шинэчлэх
    9. ТХГ-ын менежментийг сайжруулж, ажилтнуудыг чадавхыг
    дээшлүүлэх
    10. Алаг-Эрдэнэ, Рэнчинлхүмбэ, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Ханх сумд, Хатгал тосгоны иргэдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэх зэрэг ажлууд хийгдэхээр бэлтгэл ажлаа хангаж буй аж.