Үс засалчдын чадавхийг дээшлүүлэх сургалтыг 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа
Нийтэлсэн: 2019-04-20

“Шинэ Эрин” Ажлын байр төслийн хүрээнд хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд шаарлагатай үйлчилгээний салбарын ажлын байр, мэргэшсэн боловсон хүчний тоог нэмэгдүүлэх зорилгоор үс засалчдын чадавхыг дээшлүүлэх ахисан шатны онол, практикийн хосолсон сургалтыг 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. 4 өдрийн турш нийт 64 суралцагчтайгаар зохион байгуулагдсан сургалтын багш нар нь Улаанбаатар хотоос урилгаар ирсэн мастер үсчид юм. Зохион байгуулагчдын зүгээс бүх оролцогчиддоо ажлын байран дээр гараад ашиглагдах үс заслын зарим хэрэглэлийг гардуулан өгч ажлын амжилт хүслээ.