Гоо сайханчдын чадавхийг дээшлүүлэх сургалтыг 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа
Нийтэлсэн: 2019-04-20

“Шинэ Эрин” Ажлын байр төслийн хүрээнд 2 дахь жилдээ хэрэгжүүлж буй “Гоо сайханчдын чадавхыг дээшлүүлэх” онол практикийн сургалт нь “Үс засалчдын чадавхыг дээшлүүлэх” сургалттай зорилго, агуулгын хувьд ижил бөгөөд орон нутгийн үйлчлүүлэгчдийн хүсэл, шаардлагад нийцсэн үйлчилгээг үзүүлж чадах мэргэшсэн гоо сайханчдыг бэлтгэн ажлын талбарт гаргаж байна. Сургалтыг Улаанбаатар хот, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, мэргэжлийн холбооны сургагч багш нартай хамтран амжилттай зохион байгуулж дууслаа. Сургалтын эхний 2 өдөрт онолын мэдлэгийг олгож, 4 өдрийн практик сургалт хийгдсэн бөгөөд нийт 42 хүн идэвхтэй хамрагдлаа.