Хүүхэд, залуусын эрүүл мэндийг сайжруулах зорилгоор Увс аймгийн хэмжээнд “Таеквондо” бие хамгаалах тулааны урлагыг хөгжүүлнэ
Нийтэлсэн: 2019-04-21

УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Намсрайн Цэрэнбатын санаачилсан “Шинэ Эрин” Спорт төслийн хүрээнд Увс аймгийн хэмжээнд спортын шинэ төрлийг хөгжүүлэхээр “Таеквондо” бие хамгаалах тулааны урлагийн сургалтыг зохион байгуулж эхэллээ. ЕБС-ын сурагчид болон хүүхэд багачууд тус спортын төрлөөр хичээллэснээр чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, идэвхтэй хөдөлгөөн, дасгал сургуулилтын үр дүнд эрүүл мэндээ сахин хамгаалах, гадны халдлагаас биеэ хамгаалах, ирээдүйд Олимпын төрөлд багтдаг уг спортын мэргэжлийн тамирчин болох, тив, дэлхийн хэмжээнд амжилт гаргах олон талын ач холбогдолтой юм.