УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Солонгос улсын парламентын гишүүн, Солонгос улсын Таеквондогийн холбооны төлөөлөгчидтэй албаны уулзалт хийлээ
Нийтэлсэн: 2020-04-20

УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Намсрайн Цэрэнбат, БНСУ-ын Парламентын гишүүн, Lee Dong Sup, БНСУ-ын Таеквондогийн Холбооны ЕНБ-ийн дарга, Choi Jai Chun, Парламентын гишүүдийн Таеквондогийн Холбооны ЕНБийн дарга, Jhang Sung Won, Парламентын гишүүдийн Таеквондогийн Холбооны УЗ гишүүн Jang Soo Young нар албаны уулзалт хийлээ. “Шинэ Эрин” Спорт төслийн хүрээнд хэрэгжүүлж буй “Таеквондо” сургалтын үйл ажиллагааны талаарх санал солилцож, хамтран ажиллахаар тохиролцов. Хамтын ажиллагааны хүрээнд багш, сурагчдын солилцооны хөтөлбөр, тоног, төхөөрөмжийн хөрөнгө оруулалтын чиглэлээр тодорхой ажлууд хэрэгжих болно.