“Шинэ эрин” спорт төслийн хүрээнд Увс аймгийн Таеквондогийн холбоо, Ховд аймгийн Таеквондогийн клубт дэвжээг бэлэг болгон гардуулж өглөө
Нийтэлсэн: 2019-04-20

Уг арга хэмжээнд Монголын Таеквондогийн холбооны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Онон, Увс аймгийн Таеквондогийн салбар холбооны ерөнхийлөгч С.Зунгарав нар оролцов. Тэд алс баруун хязгаарт таеквондогийн спорт хөгжих боломжийг олгож буйд Н.Цэрэнбат сайдад таеквондогийн спортоор хичээллэгч мянга, мянган хүүхэд залуусын өмнөөс талархалж байгааг илэрхийлсэн юм.