Үндэсний их баяр наадмын зохион байгуулах үндэсний хорооны шийдвэрээр бөхийн “Увс нуур” галын отгон аварга Н.Батсуурь даян аварга цол чимэг авахаар боллоо.
Нийтэлсэн: 2019-07-05

Монгол түмний их цэнгэл Тулгар төрийн 2228 жилийн ой, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 813 жилийн ойн баяр наадам Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээнээ зохион байгуулагдав. Нийт 512 бөх хүч бяраа сорьсноос 93 нь улсын цолтой бөх байлаа. Үзүүр түрүү булаалдахаар улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Э.Оюунболд нар тунаж үлдсэнээс шинэ аварга цолтон төрсөн. Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа өндөрлөж, таван бөх УЛСЫН НАЧИН цолны болзол хангасны нэг нь Увс аймгийн харьяат, аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ байлаа.

Баяр наадам зохион байгуулах журмын дагуу бөхийн барилдааны шөвгийн 16 бөхөөс допингийн шинжилгээ авснаас 2 бөхөөс допинг буюу хориотой бодис илэрсэний нэг нь ес давж Монгол Улсын аварга цол хүртсэн Э.Оюунболд болох нь БНСУ-аас ирүүлсэн допингийн шинжилгээний хариугаар тогтоогдсон байна. Иймд Монголын Үндэсний Бөхийн Холбооноос Э.Оюунболдын ес давсныг хүчингүй болгож, аварга цолыг хурааж, улсын аварга Н.Батсуурийг ес давсанд тооцож ДАЯН АВАРГА цол олгох саналыг Монгол улсын Ерөнхийлөгчид хүргүүлээд байна.