Бөхийн «Увс нуур» галын 2019-2020 оны бэлтгэл сургуулалт шинэчилсэн хөтөлбөрийн эхэллээ
Нийтэлсэн: 2019-06-19

Бөхийн “Увс Нуур” галын 2019-2020 оны бэлтгэл албан ёсоор эхэллээ. УИХ-ын гишүүн, БОАЖын сайд, Бөхийн “Увс Нуур” галын тэргүүн Н.Цэрэнбат шинэ улирлын бэлтгэл сургуулилтын талаар ерөнхий заавар зөвлөгөө өгч, бэлтгэлээ эрчимтэй, сахилга баттай, ёс зүйтэй хийж, улам их амжилт гаргахыг хүслээ. Галын багш, дасгалжуулагчдыг заах аргын онцлогт тохируулсан бэлтгэлийн шинэчилсэн хөтлбөрийг гаргаж, сорилго барилдаан, урамшууллын систем бий болголоо. Нэгэн галын дэргэд, нэгэн үйлсийн төлөө цугласан, бөхөд хайртай, үндэсний өв соёлоо гэх сэтгэлтэй хүн зон, хүчит бөхчүүд та бүхэндээ амжилтын дээдийг хүсэе!