Бөхийн “Увс Нуур” галын 20 жилийн ойд зориулсан гэрэлт хөшөө сүндэрлэлээ.
Нийтэлсэн: 2019-04-19

Бөхийн “Увс Нуур” галын сүлд дуу болох “Увс Нуур” дууны гэрэлт хөшөөг бөхийн галын түүхт 20 жилийн ойд зориулан, УИХын гишүүн, БОАЖ-ын сайд, Бөхийн “Увс Нуур” галын тэргүүн Н.Цэрэнбатын санаачлаг, дэмжлэгээр Увс нуурын хөвөөнөө босголоо. Гэрэлт хөшөөний нээлтийн арга хэмжээнд бөхийн галын тэргүүн Н.Цэрэнбатын урилгаар МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, МУ-ын аварга О.Балжинням, МУ-ын аварга С.Мөнхбат, Н.Батсуурь, “Увс нуур” дууны ая зохиогч МУГЖ Г.Тэрбиш, үг зохиогч Г.Жанчив гуайн дүү Г.Дамдин нар болон Увс аймгийн удирдлагууд болон хөрш зэргэлдээх ОХУ-ын Тува улсын төлөөлөгчид, ард иргэд оролцож, Дэчинравжаалин хийдийн лам хуврагууд ном хурлаа. Цэнхэр тэнгэрийн орондоо үргэлжид дуулагддаг, төв цэнгэлдэх хүрээлэнд хэдэнтэй цуурайтсан алдартай дууны хөшөө ийнхүү сүндэрлэн бослоо.