Бөхийн “Увс нуур” галын зүгээс аваргуудад хүндэтгэл үзүүлэх “Увс нуур” цомын бөхийн барилдааны хүндэтгэлийн хүлээн авалтын арга хэмжээг зохион байгууллаа
Нийтэлсэн: 2019-04-19

Увс аймгаас төрөн гарсан Монгол улсын аваргуудын нэрэмжит «Увс нуур цом» – ын барилдаанд 64 бөх тойргийн журмаар хүч бяраа сорин өрсөлдсөн бөгөөд 2 дахь өдөр шигшээ 30 бөхийн барилдаанаар үргэлжилж дүнгээ гаргалаа.

1-р байранд 28 даваагаар аймгийн арслан Ц. Мөнхбаяр 2-р байранд 27 даваагаар аймгийн арслан Д. Хүдэрбулга 3-р байранд 26 даваагаар аймгийн арслан Х.Оргилболд 4-р байранд 25 даваагаар аймгийн заан О.Түмэн 5-р байранд 25 даваагаар аймгийн арслан Н.Хүрэлсүх 6-р байранд 24 даваагаар аймгийн начин Д.Батмөнх 7-р байранд 23 даваагаар аймгийн начин Д.Урайнхай 8-р байранд 21 даваагаар аймгийн заан Х.Мөнхжаргал 9-р байранд 20 даваагаар аймгийн начин Г.Цоггэрэл 10-р байранд 20 даваагаар аймгийн начин Д.ЦэндАюуш нар тус тус шалгарлаа. Шагналыг УИХын гишүүн, БОАЖ-ын сайд, Увс нуур галын тэргүүн Н. Цэрэнбат, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, МУ-ын аварга О.Балжинням,
МУ-ын аварга Н.Батсуурь, С.Мөнхбат, Кэлсо центр ХХК-ий захирал С.Сайнжаргал нар гардуулан баяр хүргэлээ. Уран барилдаантай бөхийн шагналыг аймгийн начин Д.Батмөнх, уран гараа дэвжээтэй бөхийн шагналыг Г.Бандибаатар нар хүртсэн.

Арга хэмжээний үеэр Бөхийн “Увс Нуур” галын тэргүүн Н.Цэрэнбатын зүгээс Увс аймгийн уугуул бөхийн улс, аймаг, сумын цолтон болон залуу бөхчүүдэд хүндэтгэл, урамшуулал үзүүллээ.