Улаангом сумын 4, 11 багийн иргэдтэй хийсэн уулзалт
Нийтэлсэн: 2019-06-17

УИХ-ын гишүүн БОАЖ-ын сайд Намсрайн Цэрэнбат Улаангом сумын 4, 9, 10, 11-р баг, Малчин, Хяргас, Наранбулаг, Завхан, Ховд, Тариалан сумдын иргэд, сонгогчидтой уулзалт хийж өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа тайлагнав. Мөн 2019 онд хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд, шинээр хэрэгжих хууль, журмын талаар мэдээлэл өгч, иргэд, сонгогчдынхоо саналыг хүлээн авч шийдвэрлэхээр ажиллаж байна. Уулзалтын үеэр Монгол Улсын Үндсэн Хуульд Оруулах Нэмэлт, Өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулж, иргэдийн саналыг УИХ-ын ажлын хэсэгт хүргүүлэв