“Шинэ эрин” боловсрол төслийг дэмжин ажиллагч боловсролын салбарын бүх ажилтан албан хаагчдад талархал илэрхийлж, гарын бэлэг хүргүүллээ.
Нийтэлсэн: 2019-11-05

 Төслийн санаачлагч УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын багш нарын баярыг тохиолдуулан салбарын нийт ажилтан албан хаагчдад зориулсан гарын бэлэгийг “Шинэ Эрин” Боловсрол төсөл хэрэгжиж буй Улаангом сумын ЕБ-ын 3, 4, 6-р сургууль, Хяргас, Малчин, Наранбулаг, Завхан, Ховд, Тариалан сумдын ЕБС болон цэцэрлэгийн нийт багш, ажилтан,
албан хаагчдад хүргэж өглөө.

             Мөн Улаангом сумын УИХ-ын 32 дугаар тойргийн 4, 9, 10, 11-р багуудад оршин суух ЕБ-ын 1, 2, 5 дугаар сургууль, цэцэрлэгүүдийн багш, ажилчдад хүргүүлж, сайдын мэндчилгээ, талархалыг дамжуулан ажлын амжилт хүсэв. “Шинэ Эрин” Боловсрол төслийн хамрах хүрээг тэлж Увс аймгийн хэмжээнд хэрэгжүүлж эхлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгааг та бүхэндээ дуулгахад таатай байна.