“Шинэ эрин” боловсрол төслийн хүрээнд увс аймгийн хэмжээнд төгсөх ангийн бүх сурагчдад “Амжилтанд хөтлөх мэргэжил” номыг хүргүүллээ.
Нийтэлсэн: 2019-05-15

Шинэ эриний сурагчид их дээд сургуульд элсэх төдий зорилгоор өөрийгөө хязгаарлахгүйгээр, ирээдүйд шилдэг мэргэжилтэн болохын төлөө өнөөдрөөс эхлэн эрчимтэй сурч хөгжих нь юу юунаас чухал байна. “ШИНЭ ЭРИН” Боловсрол төслийн хүрээнд ЕБС-ын төгсөх ангийн сурагчдад аа “АМЖИЛТАД ХӨТЛӨХ МЭРГЭЖИЛ” нэртэй ирээдүйн ажил мэргэжилдээ өөрийгөө бэлтгэхэд нь туслах номыг үнэ төлбөгүйгээр хүргүүллээ.

           Бидний хойч үе болох сурагчид маань амжилт олох хүрээгээ зөв тодорхойлж, сонгосон мэргэжлээ чанартай сурч эзэмшин, мэдлэг чадвараараа баялгийг бүтээж, сэтгэл тэнүүн сайхан амьдрах боломжоо алдах учиргүй.