«Шинэ эрин» боловсрол төслийн «Оюунлаг ирээдүй» уралдааны шагнал гардуулах ёслолын арга хэмжээ – 2019
Нийтэлсэн: 2019-05-25

  УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат сурагч, багш нарын гаргасан амжилтаар бахархаж байгаагаа илэрхийлэн, өөрийн биеэр бүх сурагчид, багш, удирдлагуудад шагнал, өргөмжлөл, медаль гардуулж дурсгалын зураг татуулсан. Нийт 124ш медаль, 32ш өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулснаас “Оюунлаг-Ирээдүй” уралдааны шагналыг 28 сурагч, 17 багш, 7 удирдах ажилтан, хичээл заасан багш 12 хүн авсан юм. Мөн “Миний Амжилт” аяны медаль, мөнгөн шагналыг 24 сурагч, 6 багш, 3 ба 4-р сургуулийн хичээл заасан тус бүр 30 багшид олгосон.

              6-р сургуулийн захирал Х.Орших хэлэхдээ “Энэ онд манай сургуулийн сурагчид аймаг, бүсийн хэмжээнд зохион байгуулагдсан олимпиадуудад гаргасан амжилтаараа 30 сургуулиас 4-р байрт орсон бөгөөд багшийн хөгжлийн үзүүлэлтээрээ 3-р байранд орсон нь “Шинэ Эрин” төсөл үр дүнтэй хэрэгжиж байгааг харуулж байна” гээд 2018 оны эцэст нэгдсэн ажлын үнэлгээгээрээ аймагтаа 3-р байрт орно гэж найдаж байгаагаа хэллээ.