«Шинэ эрин» боловсрол төслийн «Миний-амжилт» аяны шагнал гардуулах ёслолын арга хэмжээ – 2019
Нийтэлсэн: 2019-05-22

 УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Намсрайн Цэрэнбатын санаачлагаар хэрэгжиж буй “ШИНЭ ЭРИН” төслийн ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдын хөгжлийг дэмжих зорилготой уг аянд 9 сургуулийн ахлах ангийн 1000 гаруй сурагч, 240 гаруй багш хамрагдав.

             Аяны тэргүүн байрт Улаангом сумын ЕБ-ын 3 дугаар сургуулийн 11а анги шалгарч, багш, анги хамт олноороо Увс аймгийн байгалийн үзэсгэлэнт газраар аялах эрх, 2-р байрт Хяргас сумын ЕБС-ын 10а анги шалгарч, Батламж 300,000 төгрөг, 3-р байрт Малчин сумын ЕБС-ын 9а анги шалгарч, Батламж 200,000 төгрөг, хичээл заагч 18 багш тус бүрийг 30,000 – 100,000 төгрөгөөр шагнав.