Шинэ эрин боловсрол төслийн үр дүнгээс…
Нийтэлсэн: 2020-04-20

             УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Намсрайн Цэрэнбат дэлхийд өрсөлдөхүйц, оюуны өндөр чадавхитай залуучуудыг бэлтгэх, багш сурагчдын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх алс хэтийн зорилго өвөртлөн, 2017-2019 онд Увс аймгийн ЕБС-иудад хэрэгжүүлсэн 200 сая төгрөгийн санхүүжилт бүхий “ШИНЭ ЭРИН Боловсрол “ төсөлд Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 3,4,6-р сургууль, Тариалан, Хяргас, Ховд, Наранбулаг, Завхан, Малчин сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 12 мянган сурагч (давхардсан тоогоор) 600 гаруй багш, удирдах ажилтнууд , 1500 –аад эцэг эх хамрагдлаа. 

            “Шинэ Эрин – Боловсрол” төслийн маань зорилго ч мөн адил сурагчдын хүсэл, сонирхол, авьяас, чадавхад суурилсан сургалтын менежментийг нэвтрүүлэн бие даан суралцах, шийдвэр гаргах чадвартай, бүтээлч сэтгэлгээ бүхий манлайлагчдыг бэлтгэх явдал юм.

А. 2017-2018 онд ШИНЭ ЭРИН Боловсрол  төсөл хэрэгжснээр Улаангом сумын 6,4-р   ахлах сургууль, Ховд, Хяргас Тариалан сумын ургуулиуд ЭЕШ-ын дүн өмнөх оныхоос 4-54.3 оноогоор дээшиллээ.

Б. 2018 оны ЭЕШ-ын дүнгээр ШИНЭ ЭРИН Боловсрол төсөл хэрэгжсэн Улаангом сумын 6,4-р ахлах сургууль, Ховд, Хяргас
Тариалан сумын сургуулиуд улс, аймгийн дунджаас дээгүүр дүнтэй шалгагдаж, өмнөх оны амжилтаа дээшлүүлэн аймагт эхний 4-10 байр эзлэн, Увс аймаг ЭЕШ-н дүнгээр улсад 2-р байранд шалгарахад чухал нөлөө үзүүлэв.

В. 2019 онд Шинэ ЭРИН Боловсрол төслийг өргөжүүлэн аймгийн бүх ЕБС-иудын 12-р ангийн сурагч, багш нарын дунд “ЭЕШ -800” уралдааныг зохион байгуулснаар сурагчдын хөгжил, багш нарын сургалтанд хандах хандлагад тодорхой ахиц гарч, Увс аймаг ЭЕШ-н дүнгээр улсад 1-р байранд шалгарахад бодит дэмжлэг боллоо.