“Шинэ эрин” Боловсрол төсөл 2019
Нийтэлсэн: 2019-05-25

ЭЕШ-800 УРАЛДААН УВС АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ЗАРЛАГДЛАА

           УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Намсрайн Цэрэнбатын санаачлагаар хэрэгжиж буй “Шинэ эрин” төслийн хүрээнд Увс аймгийн хэмжээнд элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан сурагч, заагч багш тус бүрт 500,000 төгрөгийн урамшуулал олгох ЭЕШ-800 зорилтот уралдаан зарлагдлаа.

ЭЕШ-800 УРАЛДААНЫ БОЛЗЛЫГ ХАНГАСАН БАГШ, СУРАГЧДАД ТУС БҮР 500,000
ТӨГРӨГИЙН УРАМШУУЛАЛЫГ ГАРДУУЛЖ ӨГЛӨӨ.

              Увс аймгийн хэмжээнд ЭЕШ-800 Уралдаанд 1 дүгээр сургуулийн сурагч Я.Шинэбаяр / Математикийн хичээлийн шалгалт/, Д.Ганцоож /Газарзүйн хичээлийн шалгалт/, Б.Ариунжаргал /Монгол хэлний хичээлийн шалгалт/ нар тус тус 800 оноо авч, шагналын болзлыг хангалаа. 2019 оны элсэлтийн ерөнхий шалгалт 6 дугаар сарын 17-20 өдрүүдэд амжилттай зохион
байгуулагдлаа. Энэ шалгалтад давхардсан тоогоор 2514 хүүхэд орохоос 2408 нь буюу 95.8% шалгалтаа өгсөн байна. ЭЕШ-ын нэгдсэн дүнгээр Увс аймаг тэргүүллээ.