Тариалан сумын уугуул, суугуул иргэдийн Ураг овгийн баяр наадамд оролцон баяр хүргэв
Нийтэлсэн: 2019-07-24

Тариалан сумын уугуул, суугуул иргэдийн ураг овгийн баяр наадам 7 дугаар сарын 21-23 өдрүүдэд өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө. Баярын арга хэмжээний хүрээнд аймгийн хурц арслан Т.Нямаа агсны хөшөө дурсгалын нээлт болсон бөгөөд нээлтэд уих-ын гишүүний ажлын алба оролцон хөшөөний хандивт хоёр сая төгрөг хандивлалаа.
          Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат салбартаа амжилт гаргасан иргэдэд шагнал гардуулан баяр хүргэсэн юм. Тус баяр наадмын хүрээнд уих-ын гишүүний зөвлөх П.Ганболд айрагдсан хязаалан насны морьдын шагналыг
байласан бөгөөд мөн айрагдсан бүх насны морьдын унаач хүүхдүүдэд гарын бэлэг гардууллаа.