“Ахмадын баяр”-ын хүндэтгэлийн уулзалтад ахмад Буурлууд маань идэвхтэй оролцлоо
Нийтэлсэн: 2019-10-01

           УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Улаангом сумын болон Тариалан сумын нийт ахмад настан, хүндэт буурлуудаа хүлээн авч “Ахмадын баяр”-ын хүндэтгэлийн уулзалт зохион байгуулав. МАН-ын мөрийн хөтөлбөрийн биелэлт, ахмадуудад чиглэсэн төрийн үйлчилгээ гэх зэрэг мэдээллүүдийг өгч, ахмадуудынхаа зөвлөмж, санал хүсэлтийг сонслоо.

          Мөн “Ахмадын баяр”-ыг тохиолдуулан Малчин сумын ахмадын байрны нэгдсэн дулаанд холбогдох ажилд санхүүгийн дэмжлэг үзүүлсэнд ахмадуудын зүгээс талархал илэрхийлж байв. Тойргийн бусад сумдын ахмадын баярын үйл ажиллагаанд мөнгөн дэмжлэг үзүүлж мэндчилгээ илгээв.