«Хамтдаа хөгжье» УИХ-ын 32-р тойргийн Удирдах ажилтны сургалт уулзалт
Нийтэлсэн: 2019-08-16

УИХ-ын 32 дугаар тойргийн Улаангом сумын 4, 9, 10, 11 дүгээр баг, Малчин, Хяргас, Наранбулаг, Завхан, Ховд, Тариалан сумдын удирдах ажилчдын 2019 оны ээлжит сургалтыг Ховд сумын “Гоожуурын Хүрхрээ” жуулчны баазад 08 сарын 16, 17, 18-ны гурван өдрийн турш амжилттай зохион байгууллаа.

 

Мөн оролцогчдын дунд спорт, урлагийн тэмцээн зохион байгуулж шилдгүүдийг шалгаруулсан юм. Сумдын удирдлагууд үйл ажиллагаандаа нэвтрүүлж буй шинэлэг арга барил, туршлагыг илэн далангүй бусаддаа хуваалцсан явдал нь уг сургалтын ач
холбогдолыг нэмэгдүүлж байв.

Сургалтын үйл ажиллагааны хүрээнд УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат сумдын удирдах ажилчдын ажлын тайлан мэдээлэлтэй танилцаж, цаашид орон нутгийн хэмжээнд хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцон, тодорхой чиглэлүүд өгсөн юм.