УИХ-ын гишүүн, БОАЖ -н сайд Намсрайн Цэрэнбат Улаанбаатар хот дахь Хяргас сумын нутгийн зөвлөлийн уулзалтанд оролцож, мэндчилгээ дэвшүүлэн хандив өргөлөө
Нийтэлсэн: 2019-03-12

Тус уулзалтад Дархан аварга, Хөдөлмөрийн баатар, шинжлэх ухааны доктор Х.Баянмөнх, Гавьяат жүжигчин С.Өлзийхүү, Гавьяат жүжигчин У.Батбаатар болон нутгаас төрөн гарсан алдартан гавьяатнууд, нутгийн уугуул, суугуул иргэд оролцлоо.                 Уулзалтаар УБ хот дахь Хяргас сумын нутгийн зөвлөл шинэ дарга, тэргүүлэгчээ танилцуулж, сумын удирдлагууд хийж хэрэгжүүлж буй ажлаа тайлагнан цаашид хамтран ажиллах чиглэлээ тодорхойлов.