Увс аймагт “Агаар орчны бохирдлыг бууруулахад дэмжлэг үзүүлэх” төсөл болон “Цэвэрхэн улаангом” зорилтод аяны хүрээнд олон жил хуримтлагдсан хур хогийн цэгүүдийг цэвэрлэж, нөхөн сэргээлт хийлээ
Нийтэлсэн: 2019-04-29

 105 га талбайд тархсан хур хогийг цэвэрлэж отвальдах, үхсэн болон нядлагдсан малын сэг зэм, яс үс, машины хаягдал төмөр, кабин зэрэг овор бүхий хогийг зөөж тээвэрлэн дарж булшлах, дахин хог асгахаас сэргийлж 1500м урт зогон татах, камержуулах, тэмдэгжүүлэх ажлыг хийж гүйцэтгэлээ. Түүнчлэн хогны нэгдсэн цэгийг хашаажуулах түрж отвальдах, камержуулах, нийтийн эзэмшлийн зам талбайд зориулалтын хогийн сав, сандал байршуулах, байр орон сууцны гадна хогийн бункер байрлуулах ажлуудыг хийж байна.

Мөн аж ахуй нэгж, хувь иргэдтэй гэрээ хийж хогийн нэгдсэн цэгт тусгай нүх малтаж, хог  хаягдлыг хүлээн авч, булшилж байна. Энэхүү ажлын гүйцэтгэлийг Улаангом тохижилт үйлчилгээ  ОНТҮГазар хийж гүйцэтгэж байна.

Олон жилийн туршид үүсэж хуримтлагдсан хур хогийн цэгийг дарж булшлах, орчныг цэвэрлэх ажил хийгдлээ. Ингэснээр багийн иргэд цэвэр аюулгүй орчинд амьдрах таатай нөхцөл бүрдэх юм. Мөн нийтийн эзэмшлийн зам, талбайд тавигдах 50ш хогийн сав, сандал, нийтийн байр орон сууцны гадна ангилан ялгах зориулалт бүхий 30ш бункер байрлуулав.