МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Сурагчдад байгаль орчны боловсрол олгох “НОГООН ПАСПОРТ” аяны хүрээнд “ЦЭВЭРХЭН УЛААНГОМ” эссэ бичлэгийн уралдааныг 2019 оны 05 сарын 16-24 ний өдрүүдэд зохион байгуулж, эхний 3 байр эзэлсэн сурагчдийншагналыг гардуулан өглөө.
Уралдааны 1-р байрт 5 дугаар сургуулийн 11а ангийн сурагч Ш.Ариунзаяа шалгарч ОУХ “Найрамдал” зусланд амрах эрхийн бичиг, 2-р байрт 4 дүгээр сургуулийн 11а ангийн сурагч Т.Маралмаа, Цогцолбор 1 дүгээр сургуулийн 10а ангийн сурагч Б.Өсөхбаяр нар тус тус шалгарч 200,000 төгрөг, 3-р байрт Цогцолбор 2 дугаар сургуулийн 10а ангийн сурагч М.Өнөрхишиг, 4 дүгээр сургуулийн 10б ангийн сурагч З.Батцэцэг, 5 дугаар сургуулийн 10а ангийн сурагч Б.Буянтогтох нар тус тус шалгарч 100,000 төгрөгийн шагнал хүртлээ.