Увс аймагт 20×40 метрийн харьцаатай мини Хөл бөмбөгийн талбайн шавыг тавилаа
Нийтэлсэн: 2019-04-17

Увс аймгийн Улаангом сумын ЕБ-ын 3-р сургуулийг түшиглэн олон улсын стандартад нийцсэн, орчин үеийн хөл бөмбөгийн талбайг энэ онд багтаан барьж байгуулахаар шав тавилаа.

         Уг ажлын хөрөнгө оруулалтыг Азийн хөлбөмбөгийн холбооны санхүүжилтээр шийдэв. Арга хэмжээний үеэр ЕБ-ын сургуулийн сурагчдад “шинэ эрин” төслийн хүрээнд хөлбөмбөгийн бөмбөг бэлэглэлээ.