Ховд сумын “Ачит” багийн төв цахилгаан шугамд холбогдлоо
Нийтэлсэн: 2019-05-10

         УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тойрогтоо хийж буй ажлуудын
нэг болох Ховд сумын “Ачит” багийн төвийн цахилгаан дамжуулах агаарын шугамд холбох 450.0 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлыг хугацаанд нь бүтээн байгуулж Улсын комисст хүлээлгэн өглөө. 20 гаруй жил яригдсан энэхүү ажлыг бодит ажил хэрэг болгосноор багийн төвийн хөгжил, дэд бүтцийн суурь тавигдлаа.