Увс аймгийн усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн Дэглэм мөрдүүлэхэд талуудын оролцооны зөвлөгөөнд Н.Цэрэнбат сайд оролцлоо
Нийтэлсэн: 2019-11-11

        Увс нуур-Тэсийн голын сав газрын захиргаанаас Увс аймгийн Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн дэглэм мөрдүүлэхэд талуудын оролцооны зөвлөгөөнийг 2019 оны 11 сарын 11-нд Улаангом суманд зохион байгууллаа.

        Зөвлөгөөнд Увс аймгийн 19 сумын Засаг дарга, Байгаль орчны улсын байцаагч, газрын даамал болон аймгийн холбогдох бусад байгууллагуудын төлөөлөл 110 хүн оролцлоо.