Увсын чацарганыг Европт гаргана
Нийтэлсэн: 2019-06-24

МҮХАҮТ, Увс аймаг дахь салбар танхим,Аймгийн ЗДТГазартай хамтран 2019 оны 6 сарын 24 –ны өдөр Европын холбооны зах зээлд чацарганы бүтээгдэхүүнийг экспортлоход газар зүйн заалтын ач холбогдол” сэдэвт уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтанд нийт 55 аж ахуйн нэгж тариаланч, үйлдвэрлэгчид болон УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Намсрайн Цэрэнбат, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, аймгийн Засаг дарга Д.Батсайхан , Увс аймагт хэрэгжиж буй “Трам” төслийн багийн ахлагч Кармен Фратита нарын төлөөллүүд оролцлоо.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин Хүнсчдийн онц чуулганы үеэр мөн дээрх таатай мэдээг дуулгаж, “Монголын анхны газарзүйн заалтын тэмдэг нь Увсын чацаргана нэрээр бүртгэгдэж байгаа нь энэ ажлын эхлэл болж байгаа юм. Энэ тодорхойлолтын гарал үүсэл тухайн бүс нутгийн онцлогтой уялдаж байгаа нь хамгийн чухал юм.