Сум болон өрхийн эмнэлэгүүдэд “Цахим эрүүл мэнд” төслийн тоног төхөөрөмж гардууллаа
Нийтэлсэн: 2019-07-16

 Сум болон өрхийн эмнэлэгүүдэд “Цахим эрүүл мэнд” төслийн тоног төхөөрөмж гардууллаа. Монгол Улсын Засгийн газар, Эрүүл Мэндийн яам болон Дэлхийн банкны санхүүжилтээр “Цахим эрүүл мэнд” төсөл Увс, Хөвсгөл аймагт хэрэгжиж байна.

          Төслийн хүрээнд Увс аймгийн 19 сум, өрхийн эмнэлэгүүдэд компютер, принтер, тог баригч, хурууны хээ уншигч зэрэг тоног төхөөрөмжүүдийг УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Намсрайн ЦЭРЭНБАТ гардуулан өглөө. Энэхүү төсөл нь цаашид эрүүл мэндийн салбарыг 100% цахим мэдээлэлд шилжүүлэх зорилготой юм.