УИХ-ын гишүүн, боаж-ын сайд Намсрайн Цэрэнбат баруун бүсийн онцгой байдлын газруудын “Усны сургалт, хяналт, дадлагын төв”-ийн нээлтэд оролцов
Нийтэлсэн: 2019-07-20

Хяргас нуурын дэргэд байгуулагдсан баруун бүсийн онцгой байдлын газруудын “Усны сургалт, хяналт дадлагын төв”-ийг аймгийн онцгой байдлын газар дотоод нөөц боломжоо ашиглан өөрсдийн хүч бололцоогоор 50 гаруй сая төгрөгөөр байгууллаа.

Энэхүү төв байгуулагдсанаар аялагч, амрагч иргэдийн аюулгүй, амар тайван байдал хангагдаж, аялал жуулчлал хөгжих, түүнчлэн баруун бүсийн онцгой байдлын аврагч, алба хаагчид дадлага хийх, ур чадвараа дээшлүүлэх бүрэн боломжтой болж байна.