УИХ-ын гишүүн, боаж-ын сайд Н.Цэрэнбат “Ногоон Паспорт” аяны шилдэг сурагчидтай уулзлаа
Нийтэлсэн: 2019-08-30

УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат байгаль орчны боловсрол олгох “Ногоон паспорт” аяныг санаачилж, ЕБСийн ахлах ангийн сурагчдаар дамжуулж өрх бүрт өсвөрийн байгаль хамгаалагч бэлтгэх ажлыг амжилттай эхлүүлээд байна. “Ногоон паспорт”-оо амжилттай хөтөлж, бусдыгаа манлайлсан 21 аймгийн төлөөлөл шилдэг сурагчид наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 05-ныг хүртэл Бээжин хотод аялах эрхээр шагнуулсан.

Сурагчдын төлөөллийг Н.Цэрэнбат сайд хүлээн авч уулзаж, сурлагын өндөр амжилт хүсэж, үе тэнгийнхэн болон томчуудад үлгэр дуурайл үзүүлсэн байгальд ээлтэй ирээдүйн эзэд болохыг захилаа. 2019 оны байдлаар Ерөнхий боловсролын 543 сургуулийн ахлах ангийн 50 мянган сурагч “Ногоон паспорт” хөтөлж байгаа бол 2022 он гэхэд Ерөнхий боловсролын 778 сургуулийн ахлах ангийн 168 мянган сурагчид “Ногоон паспорт” олгох юм. Аяны хүрээнд “Ногоон паспорт” эзэмшигч сурагчидтай хамтран 21 аймагт тус бүр 2.5 га газарт усалгааны систем, сүүдрэвч бүхий “Ногоон төгөл” байгуулах ажлыг амжилттай эхлүүлээд байна.