21 аймагт хэрэгжиж буй “Ногоон Паспорт-ногоон төгөл” бичил цэцэрлэгт хүрээлэнг Увс аймагт байгууллаа
Нийтэлсэн: 2019-06-08

2019 оны 6 дугаар сарын 08 -ны өдөр “НОГООН ПАСПОРТ-НОГООН ТӨГӨЛ” байгуулах ажил Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Хэнтий, Дорнод, Өвөрхангай, Дундговь, Ховд, Баян-Өлгий, Увс аймагт нэгэн зэрэг нээлтээ хийж, тус бүр 3,5 га газарт модлог ургамлын цуглуулгын цэцэрлэгт хүрээлэн байгууллаа.

Энэхүү ажлын хүрээнд 10-18 зүйл, 3000 ширхэг модлог ургамлын суулгац, хашаа хамгаалалт, сүүдрэвч, иж бүрэн усалгааны систем бүхий “Ногоон төгөл” бий болов. Тус бичил цэцэрлэгт хүрээлэнг иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөх таатай орчинг бүрдүүлэн, томоохон цэцэрлэгт хүрээлэн болгон хөгжүүлэхээр зорин ажиллаж байна. Ногоон төглийн нээлтэд УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, аймгийн Засаг дарга Д.Батсайхан, БОАЖЯ, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн төлөөлөл, аймгийн БОАЖГ, Ногоон паспорт эзэмшигч сурагчид, ЕБС-ийн Эко клубын багш нар оролцож, мод тарьж, тохижуулах ажлыг эхлүүллээ.