Зочлох үйлчилгээний салбарт есөн чиглэлээр 10 мянган иргэнийг үнэ төлбөргүй сургах сургалт Увс аймагт зохион байгуулагдав
Нийтэлсэн: 2019-05-23

Н.Цэрэнбат сайдын санаачилгаар аялал жуулчлалын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, үйлчилгээний ажилчид болон хөдөлмөр эрхлэх насны ажилгүй иргэдэд мэргэжил олгох замаар ажлын байраар хангах, тогтвортой амьжиргааг бий болгох зорилгоор 2019 оны 5 дугаар сарын 23-27 хооронд Увс аймгийн Улаангом хотод аялал жуулчлал, зочлох үйлчилгээний Тогооч, Зөөгч, Бартендер –дарсны мэргэжилтэн, Бариста –Кофений мэргэжилтэн, Зочин угтан авагч, Өрөөний үйлчлэгч, гэрийн үйлчлэгч, Хаалгач, ачаа зөөгч, Аяллын хөтөч тайлбарлагч, Аяллын жолооч, Удирдах ажилтан, менежер зэрэг 10 мэргэжлээр мэргэжил олгох сургалтыг Аялал Жуулчлалын Тогтвортой Хөгжлийн Төв ТББын мэргэжлийн багш нар амжилттай зохион байгуулав.

Тус сургалтад зочид буудал, жуулчны бааз, ресторан зоогийн газрын захирал, үйлчилгээний ажилчид, ажилгүй иргэд нийт 230 хүн бүртгүүлснээс 160 гаруй хүн хамрагдлаа.